MGL . SOCIAL

ABORTION

ABORTION, АБОРТ – ҮР ХӨНДӨЛТ

(жирэмсний эхний 28 долоо хоног хүртэлх хугацаанд ургийг эхийн умайгаас гаргаж амийг нь таслах үйл)

TURBORCHARGER

TURBORCHARGER, TURBO – ХУЙРАГ

(дотоод шаталтын хөдөлгүүрийн бүтээмжба хүчийг нэмэгдүүлэхийн тулд агаар эсвэл түлшийг илүү даралттайгаар өгөххөдөлгүүрийн утаагаар ажиллах төхөөрөмж)

BULIMIA

BULIMIA, БУЛИМИЯ – ДОЛГОНЦ

(хоолыг хяналтгүйгээр их хэмжээгээр идээд бөөлжих, туулгах, мацаг барих, дасгал хийх зэргээр үүнийхээ хор нөлөөг арилган жингээ барих гэж оролдох голчлон эмэгтэйчүүдэд тохиолдох мэдрэл сэтгэцийн эмгэг)

BORAX

BORAX – ТУНСАА

(шүүгний хүчлийн усанд хялбар уусах цагаан өнгөтэй талст эсвэл нунтаг бүтэцтэй давс)

THERMAL POWER STATION

THERMAL POWER STATION, ТЭЦ (ТеплоЭлектроЦентраль) – ДЦТ (Дулаан Цахилгааны Төвлөөс)

(цахилгаан эрчим хүчээс гадна төвлөрсөн дулаан ба халуун усны хангамжийн эх үүсвэр болох нэг төрлийн дулаан цахилгааны зангилаа)

ANTHROPOLOGY

ANTHROPOLOGY, АНТРОПОЛОГИЯ – ХҮН СУДЛАЛ

(хүний бүтэц болон хувьсал хөгжлийг байгаль ба нийгмийн талаас нь судлах ухаан)

CUMIN

CUMIN – ЗИРАА

(Cuminum cyminum: шүхэртний овгийн жижиг цагаан эсвэл ягаан цэцэгтэй, анхилуун үрийг нь хүнс ба эмнэлэгт хэрэглэх нэг наст өвслөг ургамал)