RESERVATION – НӨӨЛ
(аливааг нөөх үйл эсвэл нөөсөн байдал)
DEGENERATION, ДЕГЕНЕРАЦИЯ – ЗЭХИЙЛТ
(хэвийн, хэрэгтэй эсвэл жинхэнэ чанараа алдах үйл явц)
RUBY, РУБИН – БАДМААРАГ
(ягаанаас эхлээд цусан улаан хүртэлх өнгөтэй, ховор олдоцтой үнэт чулуу)
EBOLA VIRUS – БАГИР ЯН
(Ebolavirus гэх төрөлд багтаж хүн ба бусад хөхтөн амьтдад цусархаг халууралт үүсгэх ян)
INDUCTION, ИНДУКЦИЯ – ЕРӨНЧЛӨЛ
(тусгаар тохиолдлуудаас нэгтгэн дүгнэх замаар ерөнхий зүй тогтлыг гаргаж авах үйл явц)
COGNITION – ТАНИН МЭДЭХҮЙ
(анхаарал, ой, үнэлэлт, тооцоолол, дүгнэлт зэрэг мэдлэг олж авахтай холбоотой оюун ухааны үйл явц болон чадваруудын цогц)
GENERALIZATION– ЕРӨНХИЙЛӨЛ
(тусгаар тохиолдлуудаас тоймлон дүгнэх замаар гаргаж авсан гол санаа)
BOYCOTT, БОЙКОТ – АГСАЛДАА
(нэгийнхээ эсрэг бусад нь шийтгэх, хүчлэх байдлаар нэгдэж тэмцэх үйлдэл)