CLIP – ХАВЧААР
(юмыг хооронд нь холбох эсвэл нэгийг нөгөөд нь тогтоох хэрэгсэл)
BUCKLE – ГОРХИ
(тэлээ, бүс зэргийн төгсгөлүүдийг холбох нугастай сүлбэрэг бүхий ихэвчлэн тэгш өнцөгт хэлбэртэй төмөрлөг, хуванцар гэх мэт)
HYDRANGEA – УСАВ
(Hydrangea төрөлд багтах цагаан, ягаан, цэнхэр гэх мэт өнгийн том цэцэгтэй бутлаг ургамал)
RESIN – ЖИЛИЙ
(зарим ургамлаас ялгарах наалдамхай, шатамхай, усанд уусдаггүй, бор шаргал өнгөтэй шингэн)
TURQUOISE – ОЮУ
(ногоовтор эсвэл тэнгэрийн цэнхэр өнгөтэй, зэс ба хөнгөн цагааны усжсан сүүмээс тогтох үнэт чулуу)
IVORY – ТУГАЛМАЙ
(заан, усны үхэр зэрэг амьтдын соёоны үндсэн хэсгийг бүрдүүлэх цайвар шаргал өнгөтэй хатуу бодис)
ESTER – ЭСТЭН
(хүчлийн устөрөгчийг язгуур халж үүсгэсэн, байгаль дээр ихэвчлэн өөх тос хэлбэрээр орших хувилахуйн бүлэг нэгдлүүд)