MIMIC

MIMIC – ИЖИЛСГЭХ

(зугаацуулах, шоглох зэрэг зорилгоор хүний үг яриа, зан авир, үйлдэл хөдөлгөөнийг ижилсгэн үзүүлэх)

LIQUORICE

LIQUORICE – ЧИХЭР ӨВС

(Glycyrrhiza glabra: цайвар цэнхэрээс хөх ягаан хүртэлх өнгийн цэцэгтэй, чихэрлэг үндэстэй, олон наст өвслөг ургамал)

PODCAST NOVEL

PODCAST NOVEL – ХЭВРЭЭ ХҮҮРНЭЙ

(бүлэг бүлгээр нь бичээд татаж аван сонсохоор хотол сүлжээнд тавьсан үргэлжилсэн үгийн зохиол)

CAMEL FLU

CAMEL FLU – ТЭМЭЭНИЙ ТОМУУ

(нэг төрлийн титэм янгаар агаар дуслын замаар, магадгүй тэмээгээр дамжин халдварлаад халууралт, ханиалгалт, амьсгал давчдалт болон ходоод гэдэс, бөөрний үйл ажиллагааны хямралд хүргэх эмгэг)