GETTER – АВАГЧ
(ямар нэг юмтай бологч)
RELATIONSHIP – ХАРЬЦАА
(хоёр хүний хоорондын сэтгэл санааны, тэр дундаа бэлгийн холбоо)
PELVIC GIRDLE – ААРЦГИЙН БҮСЛҮҮР
(сээр нуруутан амьтдын ууц ба сүүжний хос яс нийлж холбогдсон цагариг бүтэц)
GOOSEBERRY – ТОШЛОЙ
(өргөст мөчир, хонх хэлбэртэй цэцэг, ногооноос шар, улаан, хөх ягаан, хар хүртэлх өнгийн иддэг жимстэй бутлаг ургамал)
SAL AMMONIAC, AMMONIUM CHLORIDE – ЖАЦ
(усанд сайн уусдаг, уусмал нь сул хүчиллэг, өнгөгүй тунгалагаас цагаан, бор шар хүртэлх өнгөтэй, талст бүтэцтэй давс)
HOWLITE – ХЭРВЭН
(Ca2B5SiO9(OH)5 – гадна төрхөөрөө цэцэгт байцаа мэт харагдах цагаан өнгөтэй, саарал эсвэл хар судалтай эрдэс чулуу)