HOCKEY

HOCKEY, ХОККЕЙ – БЭРЭЭ

(бөмбөгийг газар илэн цохих үзүүр нь тахир савааны тусламжтайгаар эсрэг багийн тоглогчдын ард гаргаж хаалганд хийн оноо аван тоглох бүлэг наадал)

CONTEST

CONTEST, КОНКУРС – ДАРХИРААН

(шагнал урамшуулал, цол хэргэм, нэр алдар, ажил сургуульд орох зэрэгт өрсөлдөх тэмцээн уралдаан)

CT (COMPUTED TOMOGRAPHY)

CT (COMPUTED TOMOGRAPHY), КОМПЬЮТЕРНАЯ ТОМОГРАФИЯ – ТО (ТООЦООЛСОН ОГТОЛБОР)

(биеийн дотоод бүтцийг нэвтэг туяаны чигийг хөндлөн огтолсон хавтгайд буух тусгалаар тооцоолон дүрслэх арга)

CONCESSIONAIRE

CONCESSIONAIRE – ШИЛЖВЭР ЭЗЭМШИГЧ

(газар болон бусад хөрөнгийг тодорхой зорилгоор ашиглах эрхийг орон нутгийн засаг захиргаа эсвэл засгийн газраас авсан этгээд)

CONCESSION GRANTOR

CONCESSION GRANTOR – ШИЛЖВЭР ОЛГОГЧ

(газар болон бусад хөрөнгийг тодорхой зорилгоор ашиглах эрхийг өгөх орон нутгийн засаг захиргаа эсвэл засгийн газар)

COMBINE

COMBINE, КОМБАЙН – ХАВСАА

(үр тарианы ургамлыг нэг явалтаар хадан хурааж, бас мөхлөгийг нь салгаж авах хөдөлгөөнт төхөөрөмж)

ATLAS

ATLAS, АТЛАС – ЗУРАГЛАА

(газрын зургууд, мөн аливаа нэг судлагдахуунтай холбоотой зурмал, цахим, гэрэл зургуудыг багтаасан ном)

COCAINE

COCAINE, КОКАИН, КОКАЙН – УХААГАР

(Өмнөд Америкт ургах үүргэнэтэй төстэй бутлаг ургамлын навч зэрэгт агуулагддаг, тогтмол хэрэглээ нь бие махбодийг хамааралтай болгодог, мэдрэлийн тогтолцоог өдөөгч бодис)