FLASHING BEACON

FLASHING BEACON, ПРОБЛЕСКОВЫЙ МАЯК, МАЯК – ГЭРЭВЧ

(түргэн, цагдаа, галын гэх мэт тэрэгний дээр голчлон суурилуулсан, анхааруулж гялс хийх гэрлэн дохио)

SINGLE

SINGLE – ДАНТ

(цомогт ороогүйг анх удаа эсвэл цомогт орсон хамгийн түгээмэл дуу, хөгжим зэргийн бичлэгийг олны хүртээл болгох зорилгоор дангаар гаргасан нь)

COVALENT

COVALENT, КОВАЛЕНТ – ДҮЙЗ

(хувилахуйн хоёр махбодь хос цахийг дундаа авснаар хоорондоо ойртон холбогдохыг заасан)

ION

ION, ИОН – ЯВАР

(нэг ба түүнээс дээш тооны цахь өөртөө авсан эсвэл өөрөөсөө алдсан хувилахуйн махбодь, тэдгээрийн нэгдэл)

ELECTRODE

ELECTRODE, ЭЛЕКТРОД – ЖИРИЙ

(хэлхээний төмөрлөг бус хэсэг болох хагас дамжуулагч, хоосорго зэрэгтэй хүрэлцэх цахилгаан дамжуулагч)

STAMP

STAMP, МАРКА – ТЭМДЭГТ

(шуудангийн зардлыг төлснийг гэрчлэн дугтуй, илгээмж зэрэг дээр наах ихэвчлэн нүүрэн талдаа зураг, бичигтэй, ар талыг нь цавуудсан цаас)

ONLINE

ONLINE, ОНЛАЙНОВЫЙ – СҮЛЖЭЭТЭЙ

(тооцоолуур, холбооны хэрэгсэл зэргийн төвийн боловсруулагчтайгаа холбогдсон байгааг заасан)

REBAR

REBAR, АРМАТУРА – ТУЙВ

(барилга байгууламжийн бүтээцийг цутгахын өмнө тэдгээрийг хүчжүүлэх зорилгоор дотор нь араг зангидахад ашигладаг, ган төмрөөр хийсэн, янз бүрийн голчтой, иржгэр ган саваа)