HAT

HAT, ШЛЯПА – БҮРХ

(арьс, эсгий, сийрс зэргээр тойрсон хатуу хүрээ бүхий дугуйвтар хэлбэртэйгээр хийсэн малгай)

CHORD

CHORD, AККОРД – НАЙРУУ

(хөгжмийн зэмсгүүдээр хоёр ба түүнээс дээш тооны чийр хөг нийлж зэрэг сонсогдон тоглогдох нь)

BERYLLIUM

BERYLLIUM, БЕРИЛЛИЙ – БИНДЭР

(хатуу төлөвтэй, ган саарал өнгөтэй, хөнгөн жинтэй, төмөрлөг шинж чанартай хувилахуйн махбодь)

BAR

BAR, ТАКТ – АЙЗАМ

(хөгжмийн зохиолыг ихэвчлэн тэнцүү хугацаатай хэсгүүдэд босоо шугамаар хуваасны нэг)

ELECTRON

ELECTRON, ЭЛЕКТРОН – ЦАХЬ

(бодисыг бүрэлдүүлэх хувилахуйн аливаа махбодийн бүтцэд орох сөрөг цэнэгтэй эгэл хэсэг)

TEST

TEST, ТЕСТ – СОРИЛ

(хүний мэдлэг, чадвар зэргийг эсвэл аливаа зүйлийн чанар, шинж гэх мэтийг шалгах, харьцуулах, турших үйлдэл)