HELICOPTER, ВЕРТОЛЁТ – НИСДЭГ ТЭРЭГ
(хэвтээ эргэх сэнсний тусламжтайгаар хөөрч, хөдлөх онгоц)
HELICOPTER, ВЕРТОЛЁТ – НИСДЭГ ТЭРЭГ
(хэвтээ эргэх сэнсний тусламжтайгаар хөөрч, хөдлөх онгоц)
AUTONOMIC, ВЕГЕТАТИВНЫЙ, ВЕГЕТАТИВ – УРГАЛ
(мэдрэлийн тогтолцооны дотор эрхтнүүдийг мэдрэлжүүлэх ухамсраас хамаарахгүй өөрөө ажиллах хэсгийг заасан)
CAMPHOR, КАМФАРА – ГАВАР
(цагаан өнгөтэй эсвэл хагас тунгалаг, гашуун амттай, анхилуун хурц үнэртэй, дэгдэмхий бодис, эмнэлэгт болон эсжүү хийхэд хэрэглэнэ)
ALMOND, МИНДАЛЬ – БҮЙЛС
(Prunus dulcis модны хатуу жимсний ясан доторх хавтгай зууван хэлбэртэй самар мэт үр)
AORTA, АОРТА – ГОЛ СУДАС
(зүрхний зүүн ховдлоос гарч эд эрхтэнд хүчилтөрөгчөөр баялаг цусыг тараах бүдүүн судас)
ANTARCTIC, АНТАРКТИКА – ӨМНӨШ
(Өмнөс тивийг тойрсон далайн хүйтэн ус харьцангуй бүлээн умар зүгийн устай нийлэх заагаас урагш байрлах дэлхийн бөмбөрцгийн хэсэг)
BALLET, БАЛЕТ – БҮЖГЭН ЖҮЖИГ
(хөгжмийн аянд тогтсон дараалал ба арга барилын дагуу бүжиг эсвэл биенгэдэл ашиглан жүжиглэх эсвэл төлөөлөн дүрсэлж үзүүлэх урлаг)
AMINO ACID, АМИН ХҮЧИЛ – ШҮВТЭН ХҮЧИЛ
(амьтан, ургамлын уургийг бүрэлдүүлэх энгийн бүтэцтэй шимт бодис)