TOMOGRAPHY

TOMOGRAPHY, ТОМОГРАФИЯ – ОГТОЛБОР

(биеийн дотоод бүтцийг нэвтэг туяаны чигийг хөндлөн огтолсон хавтгайд буух тусгалаар дүрслэх арга)

GROUP

GROUP, ГРУППА – БҮЛЭГ

(цугтаа байгаа, хамаатайд тооцогдох эсвэл хамт авч хэлцэгдэх хэсэг хүмүүс эсвэл юмс)

POSTGRADUATE STUDENT

POSTGRADUATE STUDENT, АСПИРАНТ – ОЮУНТАН

(их дээд сургууль эсвэл судалгааны байгууллагад эрдмийн ажилд бэлтгэгдэн зэрэг хамгаалахаар горилогч)

BRUCELLOSIS

BRUCELLOSIS, БРУЦЕЛЛЁЗ – БҮГЭГ

(мал амьтнаас хүнд халдан халуурах, хөлрөх, бие сулрах, булчин ба үе мөч өвдөх зэргээр илрэх өвчин)

HORMONE

HORMONE, ГОРМОН – ДААВАР

(дотоод шүүрлийн булчирхайд боловсроод цус, эдийн шингэн зэргээр дамжин тодорхой эд эсэд очин үйлчлэл үзүүлэх зохицуулагч бодис)

BOTANICAL GARDEN

BOTANICAL GARDEN, БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГ – УРГАМЛЫН ХҮРЭЭЛЭН

(олон тооны ургамлуудыг шинжлэх ухааны нэрээр нь пайзжуулан ургуулсан газар)

VAMPIRE

VAMPIRE, ВАМПИР – ЦУС СОРОГЧ

(унтаа хүмүүсийн цусыг сорохоор шөнөөр булшнаасаа амилж тэнүүчлэх үхдэл)

VIDEO

VIDEO, ВИДЕО – ДҮРС БИЧЛЭГ

(соронзон хальс, зээрэнхий эсвэл цахим ойд дуу ба дүрсийг цаг хугацааны хэмжээтэйгээр буулгасан нь)