TRAPEZIUM, ТРАПЕЦИЯ – ЖИШҮҮЛЖ
(аль нэг харалдаа хоёр тал нь зэргэд орших дөрвөн талт)
ANTIBIOTIC, АНТИБИОТИК – АМИХАРГА
(бичил биетнээс эсвэл нийлэгжүүлэх аргаар гарган авч өвчин үүсгэгч бичил биетнүүдийг устгах эсвэл тэдний амьдралын үйл ажиллагааг нь зогсооход хэрэглэдэг эм)
STICKER, СТИКЕР – НААДАС
(наалдамхай артай шошго, зураг, мэдэгдэл, анхааруулга, чимэглэл гэх мэт)
ISOTOPE, ИЗОТОП – ДУНДТАН
(нэг хувилахуйн махбодийн жингээрээ болон цөмийн шинж чанараараа бусдаасаа эсвэл нөгөөгөөсөө ялгагдах хум)
DISSERTATION, ДИССЕРТАЦИЯ – БОДРУУЛ
(зэрэг эсвэл гэрчлээ олгох дамжааг дүүргэхэд бичиж өгөх тодорхой сэдэвт тулгуурласан эрдмийн бүтээл)
MASSAGE, МАССАЖ – ИЛЛЭГ
(амраах, эмчлэх гэх мэт зорилгоор биеийн хэсгүүдийг гараар барих, үрэх, нухах нь)
TILE, ПЛИТА – ТЭВХИЙ
(хана, шал зэрэгт нааж хэрэглэх ихэвчлэн дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт хэлбэртэй, чулуу, шавар, төмөрлөг, шил, шавхан зэргээр хийх засал чимэглэлийн хавтгай эдлэхүүн)