TELEGRAPHIST, МОРЗЧИН – ЦЭГШИРЭЭЧ
(гэрэл, дуу, цахилгаан гүйдэл зэргийн урт ба богино хугацаагаар үргэлжлэх дохионы нийлэмжээр үсэг ба тоог илэрхийлэн мэдээлэгч)
TELEGRAPHIST, МОРЗЧИН – ЦЭГШИРЭЭЧ
(гэрэл, дуу, цахилгаан гүйдэл зэргийн урт ба богино хугацаагаар үргэлжлэх дохионы нийлэмжээр үсэг ба тоог илэрхийлэн мэдээлэгч)
RADIATOR, РАДИАТОР, ПААР – САЦУУР
(өрөө тасалгааг дулаацуулах усыг дулааны солилцоонд оруулах төхөөрөмж)
BIOCHEMISTRY, БИОХИМИЯ – АМИХУЙ
(амьд бие махбодийн дотор явагдах хувилахуйн урвалуудыг судлах ухаан)
ATHLETICS, АТЛЕТИКА – ТАМИР
(биеийн хүч тэнхээ, тэсвэр хатуужил, авхаалж самбаа шаардсан гүйлт, харайлт, шидэлт, алхалт зэрэг бүлэг наадал)
PODCATCHER – ХЭВРЭЭГЧ
(дуу, дүрс, мэдээ, зураг зэргийг хотол сүлжээнээс татаж авахад хэрэглэх тооцоолуурын хөтөлбөр)
ACCELERATOR – ХУРДАСГУУР
(тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн хурдыг тохируулах гишгүүр гэх мэт хурд нэмэгдүүлэх хэрэгсэл)