KIWI FRUIT, КИВИ – ХЯТАД ТОШЛОЙ
(Actinidia chinensis гэх мөлхөө ургамлын нимгэн үсэрхэг хальстай, дотроо хар үртэй, ногоон өнгийн зөөлөн эдтэй жимс)
KIWI FRUIT, КИВИ – ХЯТАД ТОШЛОЙ
(Actinidia chinensis гэх мөлхөө ургамлын нимгэн үсэрхэг хальстай, дотроо хар үртэй, ногоон өнгийн зөөлөн эдтэй жимс)
KIMCHI, КИМЧИ – СОЛГОНОО
(байцаа, өргөст хэмх зэргийг халуун ногоогоор амталж олон сар шилэн саванд дарж исгэсэн солонгос хоолны хачир)
VARNISH, ЛАК, ЛААК – ЧИЙ
(гадаргуу дээр өнгөгүй тунгалаг, гялалзсан бүрхүүл үүсгэх бохигийн уусмал)
LEUCOCYTE, ЛЕЙКОЦИТ – ЦАГААН ЭС
(цус, тунгалгийн шингэн зэрэгт эргэлдэн өвчин эсэргүүцэх үүрэгтэй, бөөмтэй, өнгөгүй тунгалаг эс)
JAGUAR, ЯГУАР – ШУВАР
(Panthera onca: муурын овогт багтах биеийн хэмжээгээр арслан болон барын дараа орох хар толбо бүхий шар эрээн биетэй махан тэжээлт хөхтөн амьтан)