ALOE VERA

ALOE VERA, АЛОЭ – АГАРУУ

(Aloe vera: ирмэгээрээ өргөстэй ногоон өнгийн зузаан, шүүслэг навч ба унжсан шар цэцэгтэй ургамал)

PASSION FRUIT

PASSION FRUIT, ПЛОД СТРАСТОЦВЕТА – НАЖИД

(Passiflora edulis гэх дулаан орны ороонгын зууван эсвэл дугариг хэлбэртэй, боловсорсон үедээ шар эсвэл бараандуу нил ягаан өнгөтэй, дотроо олон тооны үр бүхий зөөлөн эдтэй жимс)

SCREW

SCREW, ШУРУП, ШҮРЭВ, ШҮРҮҮП – ШУРАГ

(халивдах толгой ба хурц үзүүртэй, гадуураа хурц ирмэг бүхий эрээстэй, ихэвчлэн гантай төмрөөр хийх үзүүр тийшээгээ нарийссан бортголж)