WALTZ

WALTZ, ВАЛЬС – ЭРГЭНЦ

(хос бие биеэ тэврэх байрлалд эргэж, цааш ахин шилжиж, улам хурдлан хийх бүжиг)

X-RAY

X-RAY, РЕНТГЕН ТУЯА – НЭВТЭГ ТУЯА

(гэрэлтэж харагддаггүй биетийг нэвтрэх чадвартай, долгионы урт маш багатай цахилгаан соронзон цацраг)

PHOSPHORUS

PHOSPHORUS, ФОСФОР – СҮҮМЭГ

(улаан, цагаан, хар зэрэг өөр өөр хэлбэрүүдтэй, байгаль дээр дээд зэргээр исэлдсэн төлөвт оршдог, урвалж чанар өндөртэй, төмөрлөгийн бус шинж чанартай хувилахуйн махбодь)

VOLLEYBALL

VOLLEYBALL, ВОЛЕЙБОЛ – ХАВСАЙ

(торон дээгүүр эсрэг тал руугаа бөмбөг давуулж оноо авах зургаан тоглогчтой хоёр багийн наадал)

VIBRATOR

VIBRATOR, ВИБРАТОР – ЧИЧИРГҮҮР

(зуурмаг нягтруулах, иллэг хийх, бэлгийн сэрэл өдөөх зэрэгт хэрэглэх голчлон цахилгаанаар ажиллаж чичиргээ үүсгэх багаж)

FLUORINE

FLUORINE, ФТОР – УРСАЙ

(хортой, цайвар шар өнгөтэй, хий төлөвтэй, урвалж чанар хамгийн өндөртэй хувилахуйн махбодь)