LAMPSHADE

LAMPSHADE, АБАЖУР, АБЖУУР – ГЭРЛИЙН БҮРХҮҮЛ

(гэрлийг бүдгэрүүлэх эсвэл чиглүүлэх үүрэгтэй, гэрлийн шилний гадуурх халхавч)

TUSSORE

TUSSORE, ТУССОР – ЧИСЧҮҮ

(ихэвчлэн Энэтхэгийн эсвэл Хятадын Antheraea mylitta гэх торгоны хорхойноос гаргах бор өнгөтэй, бөх бат боловч бүдүүн баараг торго)

ACADEMICIAN

ACADEMICIAN, АКАДЕМИК, АКАДЕМИЧ – ТӨГСӨЛДӨРЧ

(урлагийн эсвэл шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эсвэл хүндэт цол хэргэм)

SALAD

SALAD, САЛАТ – ХОЛИГ

(шууд идэж болох хоолны орцуудыг жижиглэж хооронд нь холин өндөг, цуу, тос зэргийн сүмсээр амталсан хоол)

CONSERVATIVE

CONSERVATIVE, КОНСЕРВАТИВНЫЙ, КОНСЕРВАТИВ – ЯГШМАЛ

(өөрчлөлт шинэчлэлд тааламжгүй ханддаг, байгаагаа хэвээр хадгалахыг хүсдэгийг заасан)

ASPARAGUS

ASPARAGUS, СПАРЖА – ХЭРЭЭН НҮД

(Asparagus officinalis: жижиг улаан жимстэй, хонх хэлбэрийн ногоовтор цагаанаас шаравтар хүртэлх өнгийн цэцэгтэй, залуу нахиаг нь хүнсэнд хэрэглэх олон наст, навчит ургамал)