E-BOOK – ЦАХИМ НОМ
(тооцоолуур болон бусад цахим хэрэгслээр уншиж болох тоон хэлбэрээр нийтэлсэн олон хуудас бичдэс)
E-BOOK – ЦАХИМ НОМ
(тооцоолуур болон бусад цахим хэрэгслээр уншиж болох тоон хэлбэрээр нийтэлсэн олон хуудас бичдэс)
GENOCIDE, ГЕНОЦИД – ЭЦЭЛГЭЭ
(арьс өнгө, гарал угсаа, шашин зэргээр нь шалтаглан хүмүүсийг бөөнөөр нь хүйс тэмтрэхүй)
BRILLIANT, БРИЛЛИАНТ, БРИЛЬЯНТ – ГЯЛБУУР
(гялалзаж харагдуулахын тулд олон талст болгон зүсэж зассан очир эрдэнэ болон бусад үнэт чулуу)
SPARKING PLUG, ЗАЖИГАТЕЛЬНАЯ СВЕЧА, СЕВЧЭ, СЭВЧЭЭ – ОЧЛУУР
(дотоод шаталтын хөдөлгүүрийн шатах холимгийг цахилгааны очоор ноцоох бүрдэл хэсэг)
ORANGE, АПЕЛЬСИН – АМТАТ ЖҮРЖ
(Citrus sinensis, Citrus aurantium зэрэг модны улбар шар өнгөтэй, зузаан хальстай, дүгрэг хэлбэрийн шүүслэг жимс)
LEMON, ЛИМОН – НИМБЭГ
(Citrus limon гэх модны цайвар шар өнгөтэй, зузаан хальстай, зууван хэлбэртэй, хүчиллэг амттай жимс)
EXPERTISE, КОМПЕТЕНТНОСТЬ – МЭРГЭШИЛ
(тодорхой нэг салбар, чиглэлийн гүнзгий мэдлэг, чадвар, үнэлэлт дүгнэлт)
DOSAGE, ДОЗИРОВКА – ТУГНАЛ
(эмчилгээний зориулалттай бодис, үйлчлэл зэргийн урьдчилан тогтоосон тун, хэмжээ)
AUTO FLEET, АВТОПАРК – ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН
(тээврийн хэрэгслүүдийн ашиглалтыг хариуцах байгууллага, үүнд харьяалагдах хөдлүүрүүд)
IMAGE-MAKER, ИМИДЖМЕЙКЕР – ҮЗЭМЖ БҮТЭЭГЧ
(хувь хүн, бүтээгдэхүүн эсвэл байгууллагын талаар эерэг эсвэл ашигтай ойлголт төрүүлэхийн тулд сурталчилгаа, нийттэй харилцахуйн аргуудыг хэрэглэж үйлчлэх хүн)