LARYNGITIS, ЛАРИНГИТ – ТӨВӨНХИЙН ҮРЭВСЭЛ
(хоолой сөөх, дуу хаагдах, ханиалгах, амьсгаадах, халуурах зэрэг шинж тэмдгээр илрэх төвөнхийн салст бүрхүүлийн эмгэг)
LARYNGITIS, ЛАРИНГИТ – ТӨВӨНХИЙН ҮРЭВСЭЛ
(хоолой сөөх, дуу хаагдах, ханиалгах, амьсгаадах, халуурах зэрэг шинж тэмдгээр илрэх төвөнхийн салст бүрхүүлийн эмгэг)
LANTHANUM, ЛАНТАН – ДАЛДАХ
(мөнгөлөг цагаан өнгөтэй, агаарт хурдтай исэлддэг, төмөрлөгийн шинжийг үзүүлэх хувилахуйн махбодь)
LAMINATOR, ЛАМИНАТОР – ДОЛОЛГУУР
(хэвлэмэл зураг, бичиг баримт зэргийг хамгаалах, өнгөжүүлэх гэх мэт зорилгоор нимгэн, тунгалаг эдээр бүрэх төхөөрөмж)
LAMBADA, ЛАМБАДА – ШАВХРАА
(хэвлээрээ шүргэлцэх, алцайх, нахилзах, хажуу тийш шилжих, эргэх гэх мэт хөдөлгөөнтэй, хосоороо хийх хурдан бүжиг)
LITMUS, ЛАКМУС – ХӨВС
(хүчиллэг орчинд улаан, харин шүлтлэг орчинд хөх өнгөтэй болдог, хаг өвснөөс гаргаж авсан будагч бодис)
BAY LEAF, ЛАВРОВЫЙ ЛИСТ, ЛАВРЫН НАВЧ – МӨХЛӨГИЙН НАВЧ
(Laurus nobilis гэх мэт моддын гүн ногоон өнгөтэй, анхилуун үнэртэй, хоол амтлахад хэрэглэх хатаасан навч)
CURIUM, КЮРИЙ – ХЭВИЙ
(мөнгөлөг өнгөтэй, хатуу, нягт өндөртэй, төмөрлөгийн шинжийг үзүүлдэг, цацраг идэвхт хувилахуйн махбодь)