Монгол хэлээ аваръя !

AUTONOMIC

AUTONOMIC, ВЕГЕТАТИВНЫЙ, ВЕГЕТАТИВ – УРГАЛ

(мэдрэлийн тогтолцооны дотор эрхтнүүдийг мэдрэлжүүлэх ухамсраас хамаарахгүй өөрөө ажиллах хэсгийг заасан)

CAMPHOR

CAMPHOR, КАМФАРА – ГАВАР

(цагаан өнгөтэй эсвэл хагас тунгалаг, гашуун амттай, анхилуун хурц үнэртэй, дэгдэмхий бодис, эмнэлэгт болон эсжүү хийхэд хэрэглэнэ)

ALMOND

ALMOND, МИНДАЛЬ – БҮЙЛС

(Prunus dulcis модны хатуу жимсний ясан доторх хавтгай зууван хэлбэртэй самар мэт үр)

AORTA

AORTA, АОРТА – ГОЛ СУДАС

(зүрхний зүүн ховдлоос гарч эд эрхтэнд хүчилтөрөгчөөр баялаг цусыг тараах бүдүүн судас)

ANTARCTIC

ANTARCTIC, АНТАРКТИКА – ӨМНӨШ

(Өмнөс тивийг тойрсон далайн хүйтэн ус харьцангуй бүлээн умар зүгийн устай нийлэх заагаас урагш байрлах дэлхийн бөмбөрцгийн хэсэг)

BALLET

BALLET, БАЛЕТ – БҮЖГЭН ЖҮЖИГ

(хөгжмийн аянд тогтсон дараалал ба арга барилын дагуу бүжиг эсвэл биенгэдэл ашиглан жүжиглэх эсвэл төлөөлөн дүрсэлж үзүүлэх урлаг)