MGL . SOCIAL

CD (COMPACT DISC)

CD (COMPACT DISC) – НЗ (НЯГТ ЗЭЭРЭНХИЙ)

(мэдээлэл, дуу хөгжим, дүрс бичлэг гэх мэтийг тоон хэлбэрээр хадгалж өсгөг туяаны тусламжтайгаар унших голдоо нүхтэй дугуй)

CHAT

CHAT, ЧААТЛАХ – ХӨӨРӨЛДӨХ

(хэнд ч ойлгомжтойгоор элдэв дүрэм журамд баригдахгүй энгийнээр ярих)

CERTIFICATE

CERTIFICATE, СЕРТИФИКАТ – ГЭРЧИЛГЭЭ

(төрөлт, гэрлэлт, сурлагын түвшин, өмчлөл зэргийг гэрчлэх албан ёсны бичиг баримт)

DOLPHIN

DOLPHIN, ДЕЛЬФИН – ДАЛАЙН ГАХАЙ

(Delphinidae овогт багтдаг, биеийн хэлбэрээр халимтай төстэй, шувуу мэт хошуутай, махан идэштэй далайн хөхтөн амьтан)

CEMENT

CEMENT, ЦЕМЕНТ – ГАХИУР

(элс, хайрга, тоосго зэргийг хооронд нь барьцалдуулан хатуурах болсон шохой, царууц, төмөрлөгийн ислүүдийн холимог)

MANOEUVRE

MANOEUVRE, МАНЕВР – ОНЧЛОО

(тодорхой зорилготой, тэрийг нь хөндлөнгөөс таах боломжгүй байж ч болох эв дүй, ур чадвар шаардсан үйлдэл эсвэл дэс дараалсан үйлдлүүд)

CARD

CARD, КАРТ – ГЭРЭГ

(төлбөр хийх, утсаар ярих, урамшуулал бодуулахад ашиглах цахим мэдээлэл бүхий түүрхий суулгасан тэгш өнцөгт хэлбэртэй нимгэн хуванцар, цаас гэх мэт)