MGL . SOCIAL

IRRATIONALISM

IRRATIONALISM, ИРРАЦИОНАЛИЗМ – УЧИРГҮЙЖҮҮЛЭЛ

(аливаа зүйлийн утга учрыг алдагдуулах үйлдлүүдийн эсвэл итгэл үнэмшлийн тогтолцоо)

RAILBUS

RAILBUS – ЗЭЛТРЭГ

(ачаалал багатай төмөр зам дээр хэрэглэх хөнгөн жинтэй, голчлон дөрвөн дугуйтай хүн тээврийн хэрэгсэл)

TOFFEE

TOFFEE, ИРИС – БУРМАГ

(элсэн чихэр, цөцгийн тос зэргийг хольж халаан хийдэг хатуу, нягт боловч хүлхэх, зажлах үед зөөлрөх чихэр)

IRIDIUM

IRIDIUM, ИРИДИЙ – СОЛОН

(мөнгөлөг цагаан өнгөтэй, хатуу, зэврэлтэд хамгийн их тэсвэртэй, төмөрлөгийн шинжийг үзүүлэх хувилахуйн махбодь)

MUSTARD GAS

MUSTARD GAS, ИПРИТ – ГИЧИЙН ХИЙ

(цэврээрээ байхдаа өнгөгүй, өтгөн, тосорхог шингэн, харин эс хордуулж цэврүү үүсгэх хувилахуйн зэвсэгт орохоороо шаравтар бор өнгөтэй, гичийн үнэртэй)

IONOSPHERE

IONOSPHERE, ИОНОСФЕРА – ЦАХИЛАЙ

(дэлхийн агаар мандлын нарны гэх мэт сансрын туяагаар цахилагжсан дээд хэсэг)

IODOFORM

IODOFORM, ИОДОФОРМ – ЯГААЛЖ

(цайвар шар өнгөтэй, дэгдэмхий, талст бүтэцтэй, ягаа орсон хувилахуйн нэгдэл)

YOGA

YOGA, ЙОГА, ИОГ, ЙОГ, ЁОГ – ТӨВШ

(бие, сэтгэл, оюунаа төвлөрүүлснээр дотоодын амгаланд хүрэх арга зам)