MGL . SOCIAL

SOCIAL MEDIA

SOCIAL MEDIA – НИЙГМИЙН ХАРИЛЦУУР

(цахим хэлбэрээр мэдээлэл солилцох замаар хүмүүс нийгмийн харилцаанд орохыг нөхцөлдүүлэх хотол сүлжээний бүтцүүд)

SOCIAL NETWORK

SOCIAL NETWORK – НИЙГМИЙН СҮЛЖЭЭ

(өөр хоорондоо хоёрчлон холбогдсон байгууллага эсвэл хүмүүсээс бүрдэх нийгмийн бүтэц)

DOCTORAL STUDIES

DOCTORAL STUDIES, ДОКТОРАНТУРА – ЗҮЙЧЛЭЭ

(зүйчийн зэрэг авахаар судалгаа хийж мэргэжлээ дээшлүүлэх дээд боловсролын хэлбэр)

ROTARY SWITCH

ROTARY SWITCH – ДҮГРЭЭ СЭЛГҮҮР

(гурван өөр хурдтай сэнс зэрэг хоёроос дээш тооны хэлхээг залгаж салгахад хэрэглэх тойрч эргэсэн хигээсүүд бүхий сэлгэн залгагч)

FILTER

FILTER, ФИЛЬТР – ШҮҮЛТҮҮР

(нэвтэрч өнгөрөх хий, шингэн зэргээс хольц шүүх эсгий, ноос, цаас гэх мэт)

ANAESTHESIA

ANAESTHESIA, АНЕСТЕЗИЯ – МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ

(эмээр тарих эсвэл хийгээр амьсгалуулах замаар түр зуур үүсгэх ой санамж болон ухаанаа алдаж, булчин суларч, өвдөлт үл мэдрэх байдал)

INVOICE

INVOICE – НЭХЭМЖЛЭГ

(илгээсэн бараа эсвэл үзүүлсэн үйлчилгээний үнэ болон тоо хэмжээг нэгбүрчлэн заасан жагсаалт)