HYPOTHESIS, ГИПОТЕЗА – ТААМНАЛ
(аливаа үзэгдлийг тайлбарлах оролдлого)
PISTON, ПОРШЕНЬ – БҮЛҮҮР
(дотоод шаталтын хөдөлгүүрийн бортголж доторх тэлэлтийн хүчийг сэжлүүрээр тахир голд дамжуулах эд анги)
SPECTROSCOPY, СПЕКТРОСКОПИЯ – AГУУРИГЛАА
(бодь ба цацарсан эрчим хүчний хоорондын харилцан үйлчлэлийг судлах арга ухаан)
SPECTRUM, СПЕКТР – АГУУРИГ
(гэрэл, дуу, долгион гэх мэтийн бүрдэл хэсгүүдийнх нь хугарлын өнцөг, давтамж, эрчим зэргээр тодорхойлогдох цар хүрээ)
DUMB-BELL, ГАНТЕЛЬ – ТУУХУУ
(биеийн тамирын болон булчин хөгжүүлэх дасгалд хэрэглэх хоёр үзүүртээ хүндрүүлэгч бүхий цул төмөр)