POPULIST, ПОПУЛИСТ – АРДСАГЧ
(олон нийтийн ашиг сонирхолд тулгуурласан үйл ажиллагааныхаа хариуд улс төрд тэдний дэмжлэгийг авагч)
POPULIST, ПОПУЛИСТ – АРДСАГЧ
(олон нийтийн ашиг сонирхолд тулгуурласан үйл ажиллагааныхаа хариуд улс төрд тэдний дэмжлэгийг авагч)
SIMULATOR, СИМУЛЯТОР – АДИЛСГУУР
(цогц тогтолцооны үйл ажиллагаатай төстэй орчинг дууриалган бүрдүүлэх сургалтын тоног төхөөрөмж)
SIMULATION, СИМУЛЯЦИЯ – АДИЛСГАЛ
(аливаа нөхцөл байдал эсвэл үйл явцыг судлах, сургах зорилгоор ижил төстэй орчинг дууриалган бий болгох арга)
CENSOR – ХЯНАМЖЛАХ
(тодорхой сэдвээр үг хэлэх, үзүүлэх, хэвлэх, мэдээлэх зэргийг засаг захиргааны зүгээс аюултай, буруу, нууц гэж үзэн дарангуйлах)
POPULISM, ПОПУЛИЗМ – АРДСАЛ
(олон нийтийн ашиг сонирхолд тулгуурласан үйл ажиллагаагаар тэдний дэмжлэгийг авах улс төрийн бодлого номлол)
СENSORSHIP, ЦЕНЗУРА – ХЯНАМЖ
(тодорхой сэдвээр үг хэлэх, үзүүлэх, мэдээлэх зэргийг засаг захиргааны зүгээс аюултай, буруу, нууц гэж үзэн дарангуйлах нь)
SIBERIAN CURRANT – ТЭХИЙН ШЭЭГ
(Ribes diacanthum: цайвар шар цэцэгтэй, улаан хүрэн өнгийн жимстэй, олон наст сөөг)
WASHI TAPE – ЯЛАМ НААЛТУУЗ
(өнгөн талдаа зураг чимэглэл бүхий нөгөө талаараа наалдах цаасан тууз)