AVOCADO – ХААЦАЙ
(барзгар гадаргуутай, тослог зөөлөн эдтэй, лийр хэлбэртэй, голдоо том ястай жимс)
AVOCADO – ХААЦАЙ
(барзгар гадаргуутай, тослог зөөлөн эдтэй, лийр хэлбэртэй, голдоо том ястай жимс)
FRANKINCENSE – ХӨХӨН
(Boswellia төрөлд багтах модноос гарган авч хүж зэрэгт хэрэглэх анхилуун үнэртэй бохин жилий)
CHOPSTICK – САВХ
(нэг гартаа хамтад нь барьж хоол хавчин ам руугаа хийх урт нарийхан хэлбэрээр зорсон мод,тугалмай зэргийн нэг нь)
DEVICE – ХЭРЭГСЭЛ
(тодорхой зорилгоор бүтээсэн эсвэл хуучныг тохируулж өөрчилсөн голдуу оньст төхөөрөмж)
ACRYLIC ACID – ХАХУУС ХҮЧИЛ
(CH2=CHCO2H: өнгөгүй, эхүүн үнэртэй, шингэн төлөвтэй шимт хүчил)
ORCHID – ЦАХИРМАА
(Orchidaceae овогт багтах гоёмсог өнгө дүрс ба анхилуун үнэр бүхий цэцэгт ургамал)
KNITTING – СҮЛЖМЭЛ
(ээрэг ба зүүний тусламжтай хоорондоо холбогдсон гогцоонууд үүсгэх замаар үйлэг хийх нь)