FILM

FILM, КИНО – ЯРАЛД

(хальсан дээр буулгасан зурвуудыг дараалуулан гүйлгэхэд дэлгэц дээрх зураг хөдөлж харагдах үзэгдлийг ашиглан тодорхой үйл явдал, түүх зэргийг харуулах нь)

ORDER

ORDER, ОРДЕР – ЭШ

(орон сууц эзэмших эсвэл өмчлөхийг зөвшөөрсөн тушаалд үндэслэн олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ)

BARBECUE

BARBECUE – ЦОРГИР

(ихэвчлэн гадаа байрлуулсан төмөр сараалж дээр задгай галын илч, утаанд болгосон хоол)

SPONGE

SPONGE, ГУБКА – САРХИА

(дотроо нүх сүвээр дүүрсэн сийрэг бүтэцтэй, угаалга цэвэрлэгээнд хэрэглэдэг, бохиг эсвэл хуванцар эд)

AUTOMATIC

AUTOMATIC, АВТОМАТИЧЕСКИЙ, АВТОМАТ – ЭЗЭЭГҮЙ

(хүний шууд оролцоогүйгээр өөрөө ажиллах тоног төхөөрөмжийг эсвэл түүний ажиллагааг заасан)