BUSINESSMAN – АЖИЛ ХЭРЭГТЭН
(худалдаа наймаа эсвэл ажил хэрэг эрхлэх хүн)
CROQUETTE, КРОКЕТ – БӨӨРӨГ
(голчлон төмсний нухаш, татсан мах, загас, бяслаг, ногоо, хүрэн сүмс зэргийн орцтой, заримдаа дотроо сонгино, мөөг, чанасан өндөг гэх мэтийн шанзтай, талхны үйрмэгээр бүрж шарсан хоол)
TUNIC, КИТЕЛЬ – ЦЭМБЭГ
(ихэвчлэн босоо захтай, ханцуйтай, урд талдаа задгайлж битүүлэх товчтой, цэмбэ, одончуу зэрэг үсэрхэг, нягт, ноосон нэхээстэй бөсөөр хийх цэрэг цагдаагийн албан хаагчдын гадуур цамцны зориулалттай дүрэмт хувцас)
JAZZ, ДЖАЗ, ЖААЗ – САДРАА
(голчлон жигд, заримдаа оргилсон эсвэл дуурьсал ба цохилго нь холдсон хэмнэлтэй, тогтсон чийрийн дагуу гэхээсээ илүү хөгжимчнийг тухайн агшинд хөтлөх хөгжмийн төрөл)
MEATBALL, ТЕФТЕЛЬ – БӨӨРӨНХИЙ МАХ
(татсан махыг амтлаад бөөрөнхийлж нягтруулан хэлбэр үүсгэж хайрах, шарах зэргээр болгох хоол)
GUITAR, ГИТАРА – ТОВШЛУУР
(голчлон зургаан утастай, хуруугаар татаж эсвэл хөндөн товшиж тоглодог, модоор урласан хөгжмийн зэмсэг)
KIOSK, КИОСК – МУХЛАГ
(гудамжинд хүнс, сонин, тасалбар зэргийг зарах урд талдаа шилэн нүүртэй бүхээг)
4D (FOUR-DIMENSIONAL) – 4Х (ДӨРВӨН ХЭМЖЭЭСТ)
(орон зайн хэмжээснүүдээс гадна цаг хугацаа, чигтээл зэргийг дөрөв дэх нь болгож оруулсан ойлголтын тогтолцоог заасан)
DRESSING GOWN, ХАЛАТ, ХАЛААД – ДАВХАЦ
(унтлагын хувцасны гадуур, амарч байгаа болон дутуу хувцасласан үед давхарлаж өмсөх ханцуйтай, урд талдаа задгай, голчлон ижил бөсөөр хийсэн гэрийн бүстэй хувцас)