CATEGORY, КАТЕГОРИЯ – АЙ
(аливаа зүйлийг тодорхой хэрэглээний шаардлагаар төрөл ангиудад хуваасан нь)
CATEGORY, КАТЕГОРИЯ – АЙ
(аливаа зүйлийг тодорхой хэрэглээний шаардлагаар төрөл ангиудад хуваасан нь)
BIORHYTHM, БИОРИТМ – АМИН ХЭМНЭЛ
(хүний сэтгэл санаа, оюун ухаан, бие бялдарт нөлөөлдөг гэж үздэг тодорхой хоногоор эргэн давтагдах мөчлөг)
TUNING FORK, КАМЕРТОН – ХӨГЛҮҮР
(хөгжим хөглөхөөр цохиход тодорхой чийр гаргах хоёр шүдтэй ган сэрээ)
VIRTUAL REALITY – СЭРЭХҮЙН БОДИЛОЛ
(тооцоолуурын хөтөлбөрөөр үүсгэгдсэн, хэрэглэгчтэй харилцан үйлчлэлцдэг, дэлгэц дээр голчлон харагдах дүрс эсвэл орчин)
KARAKUL, КАРАКУЛЬ – ХАР ХӨЛ
(эхийнхээ хэвлийд эсвэл дөнгөж төрөх үедээ хурга нь богино, буржгар, гялалзсан үс бүхий арьстай хонины үүлдэр)
POCKET, КАРМАН, ХАРМАА – ХАЛААС
(хувцсан дээр эсвэл дотор оёсон жижиг зүйлс эсвэл гараа хийх уутанцар)
NUMBER, НОМЕР – ДУГААР
(тоолох, тооцоолоход болон дараалал, байрлал зэргийг тодорхойлоход хэрэглэгдэх тоон утга)
GEARBOX, КОРОБКА ПЕРЕДАЧ, ХОРООП – ХУРДНЫ ХАЙРЦАГ
(гадуураа гэртэй араагаар хоорондоо харьцах хүрднүүдийн бүрдэл)