CEREAL – АМУУ
(улаан буудай, эрдэнэ шиш, хөх тариа, хошуу будаа зэрэг үр тарианы ургамлаас урьдчилж болгон, хэлбэржүүлж гарган авсан, сүү зэрэгтэй хольж шууд идэх өглөөний хоол)
CEREAL – АМУУ
(улаан буудай, эрдэнэ шиш, хөх тариа, хошуу будаа зэрэг үр тарианы ургамлаас урьдчилж болгон, хэлбэржүүлж гарган авсан, сүү зэрэгтэй хольж шууд идэх өглөөний хоол)
SOY SAUCE – БУУРЦГАНЫН СҮМС
(шар буурцаг, үр тарианы хайрсан мөхлөг, давстай ус, Aspergillus oryzae, Aspergillus sojae зэргийн бурийг исгэж, шахаж гаргаж авсан хүрэн өнгөтэй, гашуун амттай сүмс)
KISSEL, КИСЕЛЬ – ЦЭЛХЭГ
(жимсний шүүсийг элсэн чихрээр амталж халаан цардуулаар өтгөрүүлсэн, заримдаа улаан дарс, шинэ болон хатаасан жимс зэргийг нэмсэн, халуунаар эсвэл хүйтнээр уух ундаа)
KETCHUP, КЕТЧУП – ЛООЛИЙН СҮМС
(голчлон улаан лооль, мөн мөөг, цуу, халуун ногоо зэргийн орцтой хоол амтлах сүмс)
CALENDAR, КАЛЕНДАРЬ, ХУАНЛИ – ЦАГЛАБАР
(тухайн жилийн саруудын эхлэл, үргэлжлэлийг заан өдөр ба долоо хоногуудыг гариг болон тэмдэглэлт өдрүүдтэй нь хүртэл жагсаасан цаг тооны бичиг)
FLAT CAP, КЕПКА – ТАВСАН
(далд саравчтай, зулай халхлах хэсэг нь хавтгай бөгөөд урд талдаа саравчаа дээгүүр нь хучсан, торгон бөсөөр доторлож ноосон, хөвөн, савхин зэрэг эдээр хийсэн малгай)
ASPIC, СТУДЕНЬ – ЦАРЦААМАГ
(хэрчиж жижиглэсэн мах, хуйх зэргийг ялз чанан шөлөнд нь хөргөж хэлбэржүүлсэн идээ)