BRANDY

BRANDY, КОНЬЯК – ШАРЗ

(ихэвчлэн усан үзмийн дарсыг нэрж гаргадаг, эзлэхүүнийхээ 35-60 хувьд охь агуулсан согтууруулах ундаа)

CONCERT

CONCERT, КОНЦЕРТ – ТОГЛОЛТ

(тайз, гэрэлтүүлэг зэргийг ашиглан үзэгчдэд толилуулах үзүүлбэрүүдийн бүрдэл)

CONCEPT

CONCEPT, КОНЦЕПТ – ТОМЬЁОЛОЛ

(аливаа нэг зүйлийн талаар харьцуулж, тунгаан бодож, хийсвэрлэн гаргаж ирсэн ерөнхий ойлголт)

CLASSICAL

CLASSICAL, КЛАССИЧЕСКИЙ, КЛАССИК – СОНГОДОГ

(XVIII-XIX зууны европын хөгжмийн боловсролын уламжлалаар бүтэж, өнөөг хүртэл үе үеийн хөгжимтэй зэрэгцэн оршин үнэ цэнээ алдалгүй ирсэн хөгжмийн төрлийг заасан)

CLARINET

CLARINET, КЛАРНЕТ – БЯЛАР

(дан хэлт бурзантай, хананд нь даруул тогтоосон цувраа нүхнүүд бүхий бортголж хэлбэрийн хоолой нь эсрэг талдаа өргөсөж төгссөн, амаар үлээн тоглох нэг төрлийн хөгжмийн зэмсэг)

CAKE

CAKE, ТОРТ – БЯЛУУ

(гурил, элсэн чихэр, өндөг, цөцгийн тос, сүү, исгэг зэргийн орцтой, жимс ба жимсний чанамал, самар, цөцгий зэргээр чимэглэхийн хажуугаар үелүүлж давхарласан нарийн боов)