VALERIAN, ВАЛЕРЬЯНА, ВАЛЕРИАН – БАМБАЙ
(Valeriana officinalis: жижигхэн ягаан эсвэл цагаан цэцэгтэй, хурц үнэртэй, олон наст ургамал)
VALERIAN, ВАЛЕРЬЯНА, ВАЛЕРИАН – БАМБАЙ
(Valeriana officinalis: жижигхэн ягаан эсвэл цагаан цэцэгтэй, хурц үнэртэй, олон наст ургамал)
FURNITURE, МЕБЕЛЬ – ТАВИЛГА
(гэр, байшин, өрөө зэргийн доторх ширээ, сандал, ор гэх мэт хөдлөх хогшил)
BALSAM, БАЛЬЗАМ – ГҮГЭЛ
(хэд хэдэн төрлийн мод, бутнаас гарган авдаг, анхилуун үнэртэй, бохиг мэт шүүрэл, үнэртэн хийгээд эмийн найрлаганд ордог)
AGROTECHNOLOGY, АГРОТЕХНИКА – УРГАЛ ЗҮЙ
(бага зардлаар арвин ургац хураах арга ухаан ба тоног төхөөрөмжийн судлал)
TUNGSTEN, ВОЛЬФРАМ – ГЯНТ
(ган саарал өнгөтэй, маш өндөр хэмд хайлдаг, төмөрлөгийн шинж чанарыг үзүүлдэг хувилахуйн махбодь, гэрлийн шилэнд улайсах утас болгон хэрэглэнэ)
UNIFORM, ФОРМА – ДҮРЭМТ ХУВЦАС
(адил сонирхол, гишүүнчлэл, ажил, сургууль зэргээр холбогдсон хүмүүсийн ижилсэх хувцас)
MICRO-ORGANISM, МИКРООРГАНИЗМ – БИЧИЛ БИЕТЭН
(нян, ян зэрэг нүдэнд харагдахааргүй өчүүхэн жижиг хэмжээтэй амьд бие махбодь)
HOMOSEXUAL, HOMO, ГОМО, ГООМОО – ИЖИЛ ХҮЙСТЭН
(өөртэйгөө адил хүйсний хүмүүст дур хүсэл нь татагддаг хүн)
GYMNASTICS, ГИМНАСТИКА – ДЭВЭГ
(хөдөлгөөний эвсэл, тэнцвэр, тэвчээр, уян хатан чанар шаардсан биеийн дасгалуудаас бүрдэх наадал)