LATHE

LATHE, ТОКАРЬ – ЗОРУУР

(мод, төмөрлөг зэргийг эргэх зуурт нь тусгай хутга тулган бариад зорж хэлбэржүүлэх төхөөрөмж)

CREAM

CREAM, КРЕМ – ЦИЙВ

(ус ба тосыг тодорхой харьцаагаар нийлүүлж хагас шингэн цийдмэг үүсгэн арьс эсвэл салст бүрхүүлд түрхэх гоо сайхны, эмчилгээний зэрэг бүтээгдэхүүн)

THORIUM

THORIUM, ТОРИЙ – АЯНГАР

(мөнгөлөг цагаан өнгөтэй, зөөлөн, төмөрлөгийн шинжийг үзүүлдэг, цацраг идэвхит хувилахуйн махбодь)

TOTALITARIAN

TOTALITARIAN, ТОТАЛИТАРНЫЙ – ЗАХИРГААДАГЧ

(нийгмийн амьдралын бүх хүрээ нэг хүний удирдлагад төвлөрч, бусад нь үг дуугүй дагах засаг төрийг заасан)

АТМ

АТМ (Automated Teller Machine) – ГОТ (Гүйлгээч Орлох Төхөөрөмж)

(бэлэн мөнгө өгөх зэрэг гүйлгээг хүний оролцоогүй хийх төхөөрөг)