SEMINAR

SEMINAR, СЕМИНАР – СЭХРЭЭ

(түр сургалт эсвэл дээд сургуулийн оюутнуудын бүлгээрээ судалж хэлэлцэх хичээл)

SAPPHIRE

SAPPHIRE, САПФИР, ИНДРАНИЛ – ХУРМАС

(дэцийн ислийн үндсэн найрлагатай, маш хатуу чанартай, төмөр, зэс, өнгөш зэргийн хольцоосоо хамаарч цэнхэр, шар, улбар шар, нил ягаан зэрэг өнгийг үзүүлэх үнэт эрдэнийн чулуу)

SAPPER

SAPPER, САПЁР, САПЕРЧИН – ХОСОХЧ

(тэсрэх бөмбөг тавих, илрүүлэх, тэслэх, аюулгүй болгох ажил үүрэг бүхий зэвсэгт хүчний арвист)

SAXOPHONE

SAXOPHONE, САКСОФОН – АРМАА

(голчлон бүжгийн болон садраа хөгжимд хэрэглэх шовхорч тахиралдсан нимгэн гуулин хоолой бүхий үлээвэр хөгжмийн зэмсэг)