ГУРИЛТАЙ ШӨЛ
(элдэж нарийн хэрчсэн гурил, мөн мах, амтлагч зэрэг орсон шөл)
АМИЛАГА
(өнгөгүй, үнэргүй, урвалж чанаргүй, амьсгалыг үл тэтгэх хий төлөвтэй хувилахуйн махбодь)
ШҮВТЭГ
(торго орлуулахаар анх гаргаж авсан, утас болгон ээрээд шүдний сойз, шилэн оймс, олс, бөс, шүхэр зэргийг, мөн цул байдлаар эрэг шураг, араа хүрд, эд анги зэргийг хийдэг нийлэг хэлхэгийн бүлэг нэгдлүүд)
ДУГААР
(тоолох, тооцоолоход болон дараалал, байрлал зэргийг тодорхойлоход хэрэглэгдэх тоон утга)
ҮЛ ТАТГАЛЗЛЫН ГЭРЧИЛГЭЭ (ҮТГ)
(болж байгаа үйл явдлаас татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн бичиг)
ЭМРЭГ
(эрэгний үзүүр орох нүх нь дотроо эрээстэй, голчлон дөрөв эсвэл зургаан талт хэлбэртэй жижиг төмөрлөг, хуванцар гэх мэт)