AMIDE

AMIDE

ШИВТ

(нүүрстөрөгчийн хум хүчилтөрөгч ба амилагаас гадна шууд эсвэл амилагаар дамжуулан бусад хувилахуйн язгууртай холбогдсон нэгдэл)

AMINE

ШҮВТ

(холбогдоогүй хос цахитай амилагын хум орсон нэгдэл эсвэл үйл ажиллагааны бүлэг)

AIR

АГААР

(бидний амьсгалдаг, дэлхийг бүрхсэн хийн холимог)

AURORA AUSTRALIS

ӨМНИЙН ХЯРАА

(дэлхийн өмнөд бүсийн дийлэнх орнуудад шөнийн тэнгэрт заримдаа харагддаг олон өнгийн туяа)

AURORA BOREALIS

УМРЫН ХЯРАА

(дэлхийн умард бүсийн дийлэнх орнуудад шөнийн тэнгэрт заримдаа харагддаг голчлон ногоон ба улаан өнгө холилдсон туяа)

ANECDOTE

ЯВГАН ЯРИА

(болсон явдлын тухай богинохон, сонирхолтой эсвэл инээдтэй түүх)

AUGMENT

НЭМЭГДҮҮЛЭХ

(ямар нэг зүйлийн хэмжээ, утга зэргийг ихэсгэх)

ADD

НИЙЛҮҮЛЭХ

(аливаа зүйлийн хэмжээ, тоог ихэсгэх зорилгоор өөрийг хавсаргах)

AUGMENTED REALITY

НЭМЭГДҮҮЛСЭН БОДИЛОЛ

(тооцоолуураас харах, сонсох, хүрэлцэх зэрэг мэдрэхүйн мэдээллээр баяжуулсан бодит орчин)

ANATHEMA

ТЭРС

(дуртай, итгэдэг, зөв гэж үздэг зүйлийнх нь эсрэг юм)