CORPS, КОРПУС – БҮРЭЛДҮҮН
(тусгай үйл ажиллагаа эрхлэх бүлэг хүмүүс)
CORPORATION, КОРПОРАЦИЯ – НЭГДЭЛ
(эрх зүйн хувьд үүсгэн байгуулагчдаасаа үл хамааралтай хуулийн этгээд байдлаар ажил хэрэг эрхлэх хүмүүсийн бүлэг)
ARTICHOKE, АРТИШОК – ЗАРУУЛ
(Cynara scolymus: нумарсан урт ногоон навчтай, гурвалжин хайрсаар бүрхэгдсэн булцуунаас гарах нил ягаан өнгийн цэцэгтэй, 1.4 – 2 хэрийн өндөртэй ургамал)
SUB-FACULTY, КАФЕДРА – САЛААЛБАР
(шинжлэх ухааны аль нэг салбарт хамаарах судлагдахуунуудыг заах дээд сургуулийн багш нарын үйл ажиллагааны нэгдэл)
CAOUTCHOUC, КАУЧУК – БОХИНГО
(зарим ургамлаас гаргаж авах хэлхэг бүтэцтэй, уян хатан чанартай, ус нэвтрүүлдэггүй бодис)
CATALYST, КАТАЛИЗАТОР – УРВАЛДУУЛАГЧ
(хувилахуйн урвалд орж байгаа урвалжуудын харилцан үйлчлэлийг хурдасган нөлөөлөөд өөрөө хэвээр үлддэг бодис)