OXYMORON, ОКСИМОРОН – ЭСРЭГЦҮҮЛЭЛ
(эсрэг утгатай үгсийг хамт хэрэглэх нь)
CRANKSHAFT – ТАХИР ГОЛ
(дотоод шаталтын хөдөлгүүрийн бүлүүрийн холхих хөдөлгөөнийг эргэх хөдөлгөөнд шилжүүлэх тэгш өнцөг үүсгэн тахиралдсан гол)
PERPENDICULAR, ПЕРПЕНДИКУЛЯР – ЭВЭГЦ
(өгөгдсөн шулуун эсвэл хавтгайтай тэгш өнцөг үүсгэснийг заасан)
JITTER, НЕРВНИЧАТЬ, НЕРВТЭХ – ХИЙРХЭХ
(догдолж түгшсэн эсвэл бачимдаж тэчъяадсан тайван бус байдалд орох)
LEADERSHIP – МАНЛАЙЛАЛ
(нийтлэг зорилгод хүрэхийн тулд нэг хүн эсвэл цөөнх нь бусдынхаа дэмжлэг туслалцааг авах замаар нийгэмд нөлөөлөх үйл явц)
MAP, КАРТА – ЦОМС
(орон зайг бүрэлдүүлэгч хэсгүүдийн хоорондын харилцаа хамаарлыг дүрслэн үзүүлсэн зураг)