MESH – ХЭРДЭС
(сүлжиж торлосон бүтэц)
MARDI GRAS – ТОСОН МЯГМАР
(Лүвчийн шашинтай орнуудад нүглээ наманчилж, дараа нь баярлаж цэнгэх Мягмар гариг)
HONEYCOMB – САРХИНАГ
(зөгий бал ба өндгөө хадгалах зургаан талт хэлбэртэй тасалгаанууд бүхий лаваар хийсэн бүтэц)
STEEL BLUE – ГАН ЦЭНХЭР
(төмрийг исэлдэлтээс хамгаалахын тулд гадаргууг нь соронзон гүрээр хучсаны дараах бараавтар цэнхэр өнгө)
WAX – ЛАВ
(өндөг ба балаа хадгалах сархинаг барихаар зөгийн ялгаруулах зууралдсан, шар өнгийн бодис)
TIMBRE, ТЕМБР – ӨНГӨ
(ижил давтамж ба хүчтэй дуугарах хөгжмийн эсвэл хоолойн авианы долгионы бүрдэл ба далайцын хэлбэрээрээ ялгарах шинж)
SCOOTER – ЧАВХДУУР
(хоёр дугуйтай тавцан дээр нэг хөлөө тавьж, хоёр гараараа жолоог нь залан үлдсэн хөлөөрөө газар жийн наадах хүүхдийн тоглоом)