WASHING POWDER

WASHING POWDER, СТИРАЛЬНЫЙ ПОРОШОК, БООК – УГААЛГЫН НУНТАГ

(хувцас зэргийг угаахад хэрэглэх хөөсрүүлэх, цайруулах, толбо задлах, ус зөөлрүүлэх зэрэг бүрдэл хэсгүүдтэй нунтаг бодис)

SHOULDER STRAP

SHOULDER STRAP, ПОГОН – МӨРДӨС

(цэргийн дүрэмт хувцасны мөр ба зах хооронд хоёр талд хосоор хадах цолны дэс илтгэх таних тэмдэг)

ELECTRICIAN

ELECTRICIAN, ЭЛЕКТРОМОНТЁР, МОНТЁР – ЦАХИЛГААНЧИН

(цахилгаан хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг угсрах, засварлах мэргэжилтэй хүн)

AMPOULE

AMPOULE, АМПУЛА – ТУНШИЛ

(голчлон тарилгад шууд хэрэглэх зориулалттай тодорхой өтгөрөл, тун, хэмжээ бүхий эмийн бодисын нунтаг, шингэн зэргийг агуулсан битүүмжлэлтэй шилэн бүрхүүл)

PORRIDGE

PORRIDGE, КАША, КААШ – АМС

(хошуу будаа, улаан буудай зэргийн үр, хэмхдэс зэргийг ус, сүүтэй буцалгаж ихэвчлэн өглөө идэх хоол)

HAFNIUM

HAFNIUM, ГАФНИЙ – БООМТОГ

(гялалзсан мөнгөлөг саарал өнгөтэй, төмөрлөгийн шинжийг үзүүлдэг хувилахуйн махбодь, цөмийн урвуур, жирий, хайлш зэрэгт ашиглана)

PETROL

PETROL, БЕНЗИН – ГҮГЭН

(газрын тосыг нэрж гаргадаг шингэн нүүрс устөрөгчийн холимог, онгоц, хөдлүүр зэрэгт шатахуун болгон хэрэглэнэ)