CONE

CONE, КОНУС – ШОВХОЛЖ

(дугуй эсвэл дугуйвтар хэлбэрийн хавтгай сууриас дээш шовхорсон эзлэхүүнт дүрс)

PRESERVED FOOD

PRESERVED FOOD, КОНСЕРВЫ – НӨӨШ

(хоол хүнсийг тусгай жороор давслах, болгох, ариутгах зэргээр боловсруулан лааз, шил зэрэгт агаар сэлгэхээргүй таглаж, давстай ус, цуу, тос гэх мэтэд дарж хадгалсан нь)

BENZOL

BENZOL, БЕНЗОЛ – ГҮГЭР

(хуванцар үйлдвэрлэхэд, мөн уусгагч болгон хэрэглэдэг дэгдэмхий, шатамхай шинжтэй, өнгөгүй, аятайхан үнэртэй, шингэн нүүрстөрөгч)

NYLON

NYLON, НЕЙЛОН – ШҮВТЭГ

(торго орлуулахаар анх гаргаж авсан, утас болгон ээрээд шүдний сойз, шилэн оймс, олс, бөс, шүхэр зэргийг, мөн цул байдлаар эрэг шураг, араа хүрд, эд анги зэргийг хийдэг нийлэг хэлхэгийн бүлэг нэгдлүүд)

CARETAKER

CARETAKER, КОМЕНДАНТ – АРИГЛАГЧ

(олон нийтийн зориулалттай барилгын бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ, арчилгааг хариуцах хүн)

COKE

COKE, КОКС – ШАТАНГИ

(байгальд өөрөө хэлбэржсэн эсвэл үнс ба хүхэр багатай хар нүүрсийг агааргүй орчинд халаан гарган авах саарал өнгөтэй, сүвэрхэг бүтэцтэй, нүүрстөрөгч агуулсан хатуу түлш)

VARIETY

VARIETY, VARIÉTÉ, ЭСТРАДА – ДАГШАА

(дуу, бүжиг, хөгжим, хошин шог, биенгэдэл, уран нугаралт гэх мэтийн холимог үзүүлбэрүүдийг үзэгчдэд харуулах хөтөлбөр)