PIROSHKI

PIROSHKI, ПИРОЖКИ, ПИРШКИ – ХЭНШ

(мах, ногоо зэргийн таташийг будаа гэх мэттэй хольж амтлаад зуурч элдсэн, заримдаа хөөлгөсөн, гурилд ороон чимхэж зууханд барих эсвэл тосон хайрсан хоол)

POLYURETHANE FOAM

POLYURETHANE FOAM, ПЕНОПОЛИУРЕТАН (ПОРОЛОН), ПОРЛООН – БУРАГ

(шимт бодисын бүлгүүд нүүрс хүчлийн шивтэнгийн давс эсвэл цийлгээр хий үүсгэдэг дэгдэмхий нэгдлүүдийн оролцоотой сүвэрхэг бүтэцтэй болсон нийлэг эд)

MARKER PEN

MARKER PEN, ФЛОМАСТЕР (FLO-MASTER) – САРЛУУР

(эсгий зэрэг нягтруулсан эдээр хийсэн хошуутай, өөрөөсөө өнгийн бэхтэй, зурж бичих хэрэгсэл)

CANVAS

CANVAS, ХОЛСТ – ЗОТОН

(маалинга, олс зэргээр нэхэж далбаа, майхан, тосон будгийн зураг гэх мэтэд хэрэглэх эдэлгээ даах бөс даавуу)

CORDUROY

CORDUROY, ВЕЛЬВЕТ – ТАНСАР

(өнгөн талдаа зэрэгцээ гөвгөр судлууд бүхий хилэнгийн төрлийн зузаан хөвөн бөс)

BERYL

BERYL, БЕРИЛЛ – БИНДЭРЪЯА

цэврээрээ байхдаа өнгөгүй тунгалаг, хольцтой бол ногоон, цэнхэр, шар, улаан гэх мэт туяатай харагдах үнэт чулуу)