BOX

BOX, ЛОЖА, ЛООЖ – ДЭЛГҮҮ

(шүүхийн танхим, тайз орд зэрэгт цөөн хүнд зориулж тусгаарласан суудал)

SEAL

SEAL, ПЛОМБА, ЛОМБО – ЛАЦ

(дугтуй, хаалга гэх мэтийг нээхэд эвдэгдэж битүүмжлэл алдагдсаныг заах лав, тугалга зэрэг зүйлс)

LOGARITHM

LOGARITHM, ЛОГАРИФМ – АХЬ

(олон оронтой тоог үржүүлэх эсвэл хуваах үйлдлийг нэмэх эсвэл хасах үйлдэл болгон хялбаршуулах зорилгоор түүнд өөр нэг тоо хэд дахин багтсанаар нь төлөөлүүлсэн нь)

LYCÉE

LYCÉE, ЛИЦЕЙ – СУРТАГ

(дээд боловсролын сургалтад эсвэл мэргэжлийн ажилд бэлтгэх ахлах сургууль)

LITHIUM

LITHIUM, ЛИТИЙ – ЗААРАГ

(мөнгөлөг цагаан өнгөтэй, маш хөнгөн, зөөлөн, урвалж чанар өндөртэй, шатамхай, төмөрлөгийн шинжийг үзүүлдэг хувилахуйн махбодь)

LINOTYPE

LINOTYPE, ЛИНОТИП – МӨРЛӨГ

(сонин, сэтгүүл зэрэгт хэвлэх үгсийн хэвийг хар тугалга гэх мэт дээр эгнээ болгон буулгах төхөөрөмж)

LINGUAPHONE

LINGUAPHONE, ЛИНГАФОН – ХЭЛЛҮҮЛЭГ

(сонсонгоо уншиж ойлгоод эцэст нь ярих зарчмаар бичлэг ашиглан гадаад хэл сурах арга, үүнийг дэлгэрүүлсэн байгууллагын нэр)