ECOLOGIST

ECOLOGIST, ЭКОЛОГИЧ – ОРЧИН ЗҮЙЧ

(амьд бие махбодь ба түүнийг хүрээлэх орчин хоорондын харилцан хамаарлыг шинжлэх ухааны үүднээс судлагч)

HOCKEYIST

HOCKEYIST, ХОККЕЙЧИН – БЭРЭЭЧ

(бөмбөгийг газар илэн цохих үзүүр нь тахир савааны тусламжтайгаар эсрэг багийн тоглогчдын ард гаргаж хаалганд хийн оноо аван тоглох бүлэг наадлын нэгийг тоглогч)

FINANCE

FINANCE, ФИНАНС – САНХҮҮ

(аливаа үйл ажиллагааны хөрөнгө мөнгөний талыг хэрхэн зөв зохистой удирдах тухай шинжлэх ухаан)

PHYSICIST

PHYSICIST, ФИЗИКЧ – БОДИС ЗҮЙЧ

(бодис ба эрчим хүчний шинж чанар, харилцан үйлчлэлийг шинжлэх ухааны үүднээс судлагч)

ACID

ACID, КИСЛОТА – ХҮЧИЛ

(усан уусмалдаа устөрөгчийн цахилаг үүсгэдэг, исгэлэн амттай, идэмхий шинж чанартай, хөвсийн цаасыг улаан болгон хувиргадаг бүлэг бодисуудын нэг)

FUTURIST

FUTURIST, ФУТУРИСТ – ХОЙНОГЧ

(урлаг, утга зохиол, хөгжим зэргийн уламжлалыг үгүйсгэн шинэ тугтам бүхнийг дээдлэх урсгалыг баримтлагч)

TURNER

TURNER, ТОКАРЬ, ТОКАРЬЧИН – ЗОРУУРЧ

(мод, төмөрлөг зэргийг эргэх зуурт нь тусгай хутга тулган зорж хэлбэржүүлэх төхөөрөмжийг ажиллуулах хүн)