Монгол хэлээ аваръя !

TELEPHONE

TELEPHONE, ТЕЛЕФОН – (ХАРИЛЦУУР) УТАС

(дууны долгионыг цахилгаан хэлбэлзэл болгон хувиргах замаар үг яриаг хол зайд дамжуулах төхөөрөг)

FENG SHUI

FENG SHUI, ФЭНГ ШҮЙ – САЛХИУС

(хүрээлэх орчны эрчим хүчний эерэг, сөрөг нөлөөллийг ахуйд зохируулах ухаан)

TISSUE

TISSUE, БУМАЖНАЯ САЛФЕТКА – НООРС

(арчих, цэвэрлэх, хатаах гэх мэт зорилгоор нэг удаа хэрэглэх нимгэн, зөөлөн цаас)

BALLISTICS

BALLISTICS, БАЛЛИСТИКА – ХАРВАЛ ЗҮЙ

(сум, бөмбөг, пуужин, цэнэгт хошуу гэх мэтийн хөдөлгөөн, тусгал зэргийг судлах ухаан)