ЭРХИЙН БИЧИГ
(бараа үйлчилгээний төлбөрт өгч болох тамга тэмдэгтэй, хэвлэмэл цаас)
ХНЗ (ХАЛИА НЯГТ ЗЭЭРЭНХИЙ)
(дүрс бичлэг, яралд зэргийг жишиг тоон хэвшээг ашиглан нягт зээрэнхийд буулгасан нь)
ХАВХЛАГА
(цусны урсгал зэргийг зөвхөн нэг чигт явуулах үүрэгтэй зүрх, судас гэх мэт эрхтний хэсэг)
ХАВСАЙ
(торон дээгүүр эсрэг тал руугаа бөмбөг давуулж оноо авах зургаан тоглогчтой хоёр багийн наадал)
ЧИЧИРГҮҮР
(зуурмаг нягтруулах, иллэг хийх, бэлгийн сэрэл өдөөх зэрэгт хэрэглэх голчлон цахилгаанаар ажиллаж чичиргээ үүсгэх багаж)
ХУРААГУУР СУДАС
(эд эсэд хүчилтөрөгчөө өгсөн цусыг зүрх рүү аваачих үүрэг бүхий цусны эргэлтийн тогтолцооны хэсэг)