ПУУЖИН
(тэсрэлт, шаталт зэргийн хүчийг ашиглан хөөргөх ихэвчлэн бортголж хэлбэртэй биет)
АРЬСНЫ ҮЗЭЛТЭН
(хүнийг арьсны өнгө дагасан гадаад төрх байдлаар нь ялгаварлан гадуурхах, доогуурт үзэх нэгэн)
ТУЙВ
(барилга байгууламжийн бүтээцийг цутгахын өмнө тэдгээрийг хүчжүүлэх зорилгоор дотор нь араг зангидахад ашигладаг, ган төмрөөр хийсэн, янз бүрийн голчтой, иржгэр ган саваа)
ХИ (ХЭМЛЭЛ ИХҮҮРГЭЛ)
(хүчтэй хэмнэлтэй, садраа ба ихүүргэлийн холимог хөгжмийн төрөл)
НАХИРАА ОРЧИЛ
(энгийн ая, хүнд цохилготой, цахилгаан товшлуур ба бөмбөр орсон зэмсгүүдтэй хөгжмийн төрөл)
ЦАЦРАС
(дууг долгионы тусламжтайгаар утас ашиглалгүйгээр зайнаас дамжуулж хүлээн авагч зэргээр хүмүүст сонсгох өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа)