ӨРӨЛБӨ
(утас нугалах, жижиг зүйлийг барих зэрэгт хэрэглэх хавчих гадаргуу нь иржгэр бахь)
ЦАГААН АЛТ
(өндөр хэмийн дулаанд тэсвэртэй, урвалж чанар багатай, төмөрлөгийн шинжийг үзүүлдэг, мөнгөлөг цагаан өнгөтэй хувилахуйн махбодь)
ОЛОН НИЙТ
(эх орон, хэл соёл, шашин шүтлэг, ашиг сонирхол, амьдрах газар гэх мэт нэгтэй хүмүүс)
ХЯМСАА
(үс чимхэж зулгаах, жижиг зүйлсийг авах зэрэгт хэрэглэх хос үзүүртэй, ац хэлбэрийн хавчих багаж)
АРДСАА
(олон нийтийн ашиг сонирхолд тулгуурласан үйл ажиллагааныхаа хариуд улс төрд тэдний дэмжлэгийг авахыг заасан)
АРДСАГЧ
(олон нийтийн ашиг сонирхолд тулгуурласан үйл ажиллагааныхаа хариуд улс төрд тэдний дэмжлэгийг авагч)
АРДСАЛ
(олон нийтийн ашиг сонирхолд тулгуурласан үйл ажиллагаагаар тэдний дэмжлэгийг авах улс төрийн бодлого номлол)