ЦААСАН УУТ
(дан эсвэл давхарласан цаасаар хийсэн хүүдий)
НӨӨШ
(хоол хүнсийг тусгай жороор давслах, болгох, ариутгах зэргээр боловсруулан лааз, шил зэрэгт агаар сэлгэхээргүй таглаж, давстай ус, цуу, тос гэх мэтэд дарж хадгалсан нь)
АМС
(хошуу будаа, улаан буудай зэргийн үр, хэмхдэс зэргийг ус, сүүтэй буцалгаж ихэвчлэн өглөө идэх хоол)
ГҮГЭН
(газрын тосыг нэрж гаргадаг шингэн нүүрс устөрөгчийн холимог, онгоц, хөдлүүр зэрэгт шатахуун болгон хэрэглэнэ)
ХЭЛХЭГ
(хувилахуйн бага жинтэй нэг ижил нэгдлийг өөр хооронд нь олон ширхэгийг залгах замаар үүсгэх жин өндөртэй нийлмэл бодис)
ШҮВТГИЙ
(бүсэлхийнээс доош хэсгийг бүхэлд нь халхалж бие барин таарч арьс цаанаас нь хагас гэрэлтэж харагдах шүвтэг утсаар эсвэл шүвтэг оролцсон утсаар нэхсэн өмсгөл)