PALAEONTOLOGY

PALAEONTOLOGY

ГАЛАВ МАЛТЛАГА

(устаж үгүй болсон эрмэл ургамал амьтныг судлах шинжлэх ухаан)

PYRAMID

ЦАЦ

(гурав ба дээш тооны талууд бүхий суурьтай, шовх оройтой эзлэхүүнт дүрс)

PHILHARMONIC

ДУУРЬСГАН

(гомжид, найрал дуучид зэргийн нэрэнд хамтдаа хөгжимд дуртай болохыг заасан нь)

POST

ХАРУУЛ

(харж хянах зорилгоор цэрэг, хамгаалагч зэргийг байрлуусан газар)

POLYCAPROLACTAM

ШҮВТЭЭ

(цагариг задлах нийлэгжилтээр гарган авах бөх бат, бас уян хатан шинж чанартай, гялалзсан өнгөтэй, үрчийлт, хүчил, шүлтэнд тэсвэртэй хэлхэг)

PHYSICS

БОДИС ЗҮЙ

(бодис ба эрчим хүчний шинж чанар, харилцан үйлчлэлийг судлах шинжлэх ухаан)

PARK

ХҮРЭЭЛЭН

(олон нийтийн зугаа цэнгэлийн цэцэрлэг)

PLYWOOD

ҮЕТМЭЛ

(модных нь ширхэгийг ээлжлэн зөрүүлж, хооронд нь цавуудаж наан шахсан, хоёр ба түүнээс дээш тооны хуудсуудаас тогтох бөх бат хавтан)

PROCUREUR

САХИУЛАГЧ

(хууль тогтоомж зөрчигчид хэрэг үүсгэн шүүхээр шийдвэрлүүлэхэд хяналт тавин оролцох засгийн газраас томилогдсон хуульч)

PAVILION

ХЭСЭГЛЭЭ

(үзэсгэлэн, худалдаа зэрэгт зориулж тусгаарласан өрөө, танхим, байшин, майхан зэрэг)