ХААЛГАЧ
(зарим наадалд оноо алдахаас сэргийлэх үүрэгтэй тоглогч)
ЭЕРЭН
(чихэр орлох, арьс зөөлрүүлэх, туулгах зэрэг үйлчлэлтэй, өнгөгүй, үнэргүй, чихэрлэг амттай, өтгөвтөр шингэн)
ЦУЦРАХУЙ
(дэлхийн цардас, түүний хавтангуудын хэлбэр, байрлал, бүтцийг судлах шинжлэх ухаан)
ОЛБОРИХУЙ
(газрын цардас, далай тэнгис, хийн мандал, амьд болон мөхсөн амьтан ургамал, гариг огторгуйн хоорондын хувилахуйн махбодиудын орчил хөдөлгөөн, бүрэлдэлт, тархалтын үйл явцыг судалдаг шинжлэх ухаан)
НӨРҮҮ
(ихэвчлэн хоёр хувьсах хэмжигдэхүүний шүтэлцээг хос тэнхлэгийн дагууд дүрсэлж үзүүлсэн нь)